alim.mn | 2025.01.04
ШШГБ-ын алба хаагчид зам тээврийн осолд өртсөн иргэдийг аварчээ
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 409 дүгээр хаалттай хорих ангийн хуяглан хүргэлтийн ажилтан, ахмад З.Мягмардорж, жолооч, ахлах ахлагч Ц.Төгсбаатар нар 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр албан үүргээ гүйцэтгэн Төв аймгийн Баян сумын чиглэлд явж байхдаа авто замын осолтой таарчээ.
Тэднийг ослын газар очиход Prius-20 маркийн хоёр авто машин мөргөлдөн, замын хажууруу орсон байжээ. Тухайн авто машинд 2-6 насны гурван хүүхэд, насанд хүрсэн гурван иргэн зорчиж явсан бөгөөд харамсалтай нь нэг иргэн газар дээрээ амь насаа алдсан байна.
Алба хаагчид иргэдийг тээврийн хэрэгслээс шуурхай татан гаргаж бэртэж, гэмтсэн иргэдэд эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээг цаг алдалгүй хүргэжээ.
Мөн эмнэлгийн түргэн тусламж болон цагдаагийн байгууллагад шуурхай дуудлага өгч, эрдэнэт хүний амь насыг аварчээ.
Иргэд, олон нийтийг замын хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангаж, замын хөдөлгөөний дүрэм баримтлан анхаарал болгоомжтой зорчихыг уриалж байна.

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зочин
2 жилийн өмнө
139.5.218.153
Uneheer bayarlasan shuu minii heden huuhduuded tusalsan myagmardorj bolon Togsbaatar nart uneheer bayarlasan shuu
Төстэй мэдээ