alim.mn | 2025.01.04
ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан: Омикроныг оношлоход 14-16 хоног шаардлагатайгаас гадна сая гаруй төгрөг зарцуулж байна

ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан вирусийн шинэ төрлийг илрүүлэх шинжилгээний өртгийн талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр “Томуу болон халдварыг ПСР шинжилгээгээр ялгаж, эцсийн оношийг гаргадаг. Өвөрмөц урвалжийг ашиглаж халдварын үүсгэгчийг оношилдог.

Энгийн болон вирусийн хувилбарыг тодорхойлох ПСР 24 цагийн дотор хариу нь гардаг. Үүний дараа NGS буюу бүрэн генийг тогтоож баталгаажуулдаг. Бид арванхоёрдугаар сараас эхлээд NGS гэдэг технологийг нутагшуулаад явж байгаа. Омикроныг илрүүлэх үйл явц хоёр үе шаттай гэж ойлгож болно. Лабораторийн үе шат нь 13 үе шатаас бүрддэг. Үүний дараа лаборторийн датанууд гараад ирвэл үүнийг боловсруулах шат байдаг. Тэгэхээр лабораторийн шат нь 7-8 хононо. Боловсруулах шат нь дахиад 7-8 хононо. Тэгэхээр үүнд 14-16 хоног шаардлагатай.

Нэгдүгээр сарын 6-нд бүрэн геномын шинжилгээг хийж зөөвөрлөгдсөн 12 тохиолдол илэрснийг зарласан. Нэгдүгээр сарын 9-нд дотоодод омикроны 5 тохиолдол илэрснийг зарласан.

Вирусийн ямар хувилбар болохыг тогтоох шинжилгээний нэг хүнд ногдох өртөг нэг сая гаруй төгрөг байна. Тиймээс бид дүүрэг, орон нутаг, эмнэлгүүдээс ирсэн эерэг сорьцод энэ шинжилгээг түүвэрлэж, цөөн тоогоор хийдэг” гэлээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ