alim.mn | 2024.12.23
ОУВС ЕРӨНХИЙ ЭДИЙН ЗАСАГЧАА ШИНЭЭР ТОМИЛОВ

Олон Улсын Валютын Сангийн Ерөнхий эдийн засагчаар Пьер-Оливье Гуринш томилогдлоо. Тэрбээр нэгдүгээр сарын 24-ний өдөр ажлаа хүлээн авах юм байна. Пьер-Оливье Гуринш 2009-2016 онд Олон Улсын Валютын Сангийн зочин профессор, мөн “Economic Review” сэтгүүлийн ерөнхий редактораар ажиллаж байжээ.

Тус албыг хашиж байсан Олон Улсын Валютын Сангийн анхны эмэгтэй Ерөнхий эдийн засагч Гита Гопинат 2021 оны аравдугаар сард албан тушаалаа хүлээлгэн өгөхөө мэдэгдээд байсан юм. Гита Гопинат нэгдүгээр сард Жеффри Окамотогоос Олон Улсын Валютын Сангийн Тэргүүн дэд захирлын албан тушаалыг авахаар болсон байна.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ