alim.mn | 2024.12.23
Анхны ерөнхийлөгч П.Очирбатын охин О.Оюумаа, Н.Багабандийн охин Б.Баярмаа нар Канадуудтай хамтардаг
Баянхонгор аймгийн Шинэжинст, Баян-Өндөр сумын нутагт байрлах газрыг лиценз хэлбэрээр эзэмшсэн “Эрдэнэ Монгол” гэдэг компани бий. Энэ бол Канадын 100 хувийн хөрөнгө оруулалттай компани бөгөөд Торонтогийн хөрөнгийн бирж дээрээс 270 орчим сая доллар босгосон гэх.
Энэ компани Сэгс Цагаан богд гээд найраглалд гардаг, мазаалайн нутаг, ховор эмийн ургамалтай энэ сайхан газрыг ухаж төнхөх гэж байна. Энэ орд бол Оюутолгойн ордоос дутахгүй том орд.
Стратегийн ордод дүйх том орд болохоор нуухын тулд энэ компаний лицензээ 5-6 болгож жижиглэсэн. Хамгийн жижиг нэг нь л гэхэд 10 тоннын нөөцтэй гэж нутгийнхан хэлж байна.
Энэ компани цианид натри хэрэглэж алтаа авах гэнэ, шат шатандаа авлига өгсөн. Аймгийн удирдлагуудад гэхэд 2.5 тэрбум төгрөг өгсөн гэж нутгийнхан нь эсэргүүцэж байна. Одоо олборлолт нь эхлэх гэж байна.
Тус компаний Монгол талын захирал Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабандийн охин Б.Баярмаа .
Ерөнхийлөгч асан П.Очирбатын охин "Терра энержи" ХХК-ын зөвлөх, Монголын нүүрсний ассоциацийн ТУЗ-ийн гишүүн О.Оюунмаа юм.
Өмнөговь аймгийн Ноён сумын нутагт нүүрс олборлолт экспортын үйл ажиллагаа явуулдаг "Терра энержи" компани нь нүүрс тээвэрлэлтийн тусгай зориулалтын хатуу хучилттай зам барьж байгуулах талаар байгуулсан гэрээний үүргээ биелүүлээгүй, орон нутгийн төр захиргааны байгуулага, нутгийн ард иргэдийг үл тоомсорлон, байгаль орчинд асар хортой үйлдлийг удаа дараа гаргасаар байгаа хэмээн яригдаж бүр их эсэргүүцэж байгаа бололтой. Хууль тогтоомжийг байнга зөрчдөг тул сумын удирдлагуудын зүгээс тус компанийн тусгай зөвшөөрөлийг цуцлуулах саналаа тус нутгаас сонгогдсон УИХ-ын гишүүнээр уламжлан Засгийн газарт хүргүүлсэн боловч Ерөнхийлөгч асан П.Очирбат түүний охин Оюумаа нарын оролцоотойгоор дарагдаад байгаа гэнэ. 
Ингээд харахаар Канадууд манайханы төрийн өндөр албан тушаал хашиж явсан эрхмүүдийн охидоор дамжуулан байгалийн баялагт эзэн болох нь ээ...

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ