alim.mn | 2025.01.01
Улаанбуудайн тонн тутамд олгох мөнгөн урамшууллын хэмжээг 80,0 мянган төгрөгөөр тогтоолоо
УЛААНБУУДАЙН МӨНГӨН УРАМШУУЛЛЫГ ШИНЭЧЛЭН ТОГТООЛОО
Улаанбуудайн үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор иргэн, хуулийн этгээдээс дотоодын гурилын үйлдвэр болон Хөдөө аж ахуйг дэмжих сан, Улсын нөөцийн салбарт нийлүүлсэн стандартын шаардлага хангасан хүнсний улаанбуудайн тонн тутамд олгох мөнгөн урамшууллын хэмжээг 80,0 мянган төгрөгөөр тогтоолоо.
Шинэ ургацаас гурлын үйлдвэрүүд 245.0 мянган тонн, Хөдөө аж ахуйг дэмжих сан 61.1 мянган тонн, нийтдээ гурил үйлдвэрлэлд 306.1 мянган тонн хүнсний улаанбуудай нийлүүлэгдэж, 90.1 мянган тонн улаанбуудай борлуулалтын шатандаа яваа мэдээлэл байна. Нийт буудайн нөөцөөр тооцвол 2021-2022 оны хэрэгцээт гурилыг дотооддоо тарьж ургуулсан улаанбуудайгаар үйлдвэрлэх бүрэн боломжтой байна.
Ургацаас Хөдөө аж ахуйг дэмжих санд нийлүүлэгдсэн 61.1 мянган нийт хүнсний буудайны 71.1 хувь буюу 45.6 мянган тонн нь хүнсний буудайн стандартын 4 дүгээр ангилалд тэнцэж байгаа нь “Мөнгөн урамшууллын хэмжээг шинэчлэн тогтоох тухай” Засгийн газрын 2020 оны 15 дугаар тогтоолын дагуу тонн тутамд 55.0 мянган төгрөг олгогдохоор байна. Түүнчлэн энэ намрын ургацаас 90.1 мянган тонн буудай борлуулагдаагүй, аж ахуйн нэгжүүдийн үтрэм дээр байна.
Тиймээс үүсэн нөхцөл байдалтай уялдуулан тариалан эрхлэгчдийн санхүүгийн эх үүсвэрийг нэмэгдүүүлэх, 2022 оны тариалалтыг хэвийн явуулах боломжийг бүрдүүлэх зорилгоор тариаланчдын 2021 оны ургацаас гурил үйлдвэрлэлд нийлүүлсэн стандартын шаардлага хангасан хүнсний улаанбуудайн тонн тутамд олгох мөнгөн урамшууллын хэмжээг ийнхүү 80,0 мянган төгрөг болгож Засгийн газраас шийдвэрлэлээ.

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ