alim.mn | 2025.01.01
Казакстанд үймээнтэй холбоотойгоор жагсагчдаас 500-д нь эрүүгийн хэрэг нээжээ

Казахстаны эрх баригчид эмх замбараагүй байдалд оролцогчдын эсрэг 494 эрүүгийн хэрэг үүсгэсэн, тэр дундаа 44 хэрэг нь алан хядах ажиллагаа гэсэн заалтаар үүсгэсэн гэнэ. Энэ талаар Казахстаны Ерөнхий прокурорын газрын хэвлэлийн төлөөлөгч мэдээлжээ.

  "Төрийн тэргүүний үүрэгдсэнээр Ерөнхий прокурорын газар Алматыд болсон эмгэнэлт явдал болон бусад бүс нутгууд дахь алан хядах халдлагуудын бүхий л шалтгаан, нарийвчилсан нөхцөл байдлыг тогтоохоор ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар 494 эрүүгийн хэрэг, тэр дундаа терроризм заалтаар 44, эмх замбараагүй байдал гэсэн зүйл ангиар 34, хүний амь хөнөөсөн болон бусад зүйл ангиар 15 хэрэг үүсгэн шалгаж байна" хэмээн мэдээлэлд дурджээ.

   Казахстаны Ерөнхий прокурорын газрын мэдээлснээр, гэмт хэрэгт сэжиглэгдсэн 524 хүн түр саатуулах байранд саатуулагдаж байгаа аж. Мөн онц байдал үйлчлэх хугацаанд 6966 захиргааны зөрчлийн хэрэг нээж, 4918 хүнд захиргааны хариуцлага хүлээлгэсэн байна. Эдгээрээс 1978 нь баривчлан саатуулагдах, 791 нь торгуулах ялаар шийтгүүлсэн бол 2149 хүн сануулга авсан аж.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ