Галуут суманд 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ
Баянхонгор аймгийн Галуут сумын Мандал баг “Ёлын гол” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 80 км, сумын төвөөс хойд зүгт 56 км-т, Ө-46°11’24.0” У-100°21’00.0”E/ 01.14-ний өдрийн 21:35 цагт 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ.
Энэ мэдээллийг 21:43 цагт Одон орон геофизикийн хүрээлэнгээс цахим шуудангаар ОБЕГ-т ирүүлсэн байна. Тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга, тус газар нутагладаг малчдаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй, учирсан хохиролгүй гэжээ.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ