Үндэсний аудитын газрын дарга 30 сая, ажилтнууд нь 10 сая төгрөгөөр шагнуулах ариун явдал уу?
Улсын мөнгө уйлдаггүй, төсвийн мөнгө ёолдоггүй хэмээх хэлц үг гарлаа. Гэтэл авлигачдад хяналт тавих АТГ, төсвийн хөрөнгөд аудит хийх төрийн том байшууллага, аппарат бий. Дээрхи "дэмий үг" энэ хоёр байгууллагын үйл ажиллагааг нэг талаар дүгнэсэн хэрэг бус уу?
Уг нь Төрийн санхүү, төсөв, нийтийн өмчийг зохистой төлөвлөх, хуваарилах, ашиглах, зарцуулахад тавих хяналтыг хараат бусаар хэрэгжүүлэх үүрэгтэй АУДИТ гэх чухал байгууллага өнөөдөр бий. Төрийн өмч, төсвийн нүд чих болох энэ газарт хамгийн шилдэг мэргэжилтнүүд ажиллах ёстой. Орон тоо нь огцом өсөн 100 хүрч, байрандаа ч багтахгүй болж, өөр газар түрээслэх болжээ.
Саяхан МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд хэл амтайхан томилогдсон жүжигчин Н.Ононгийн эхнэр Я.Сарансүх нь Үндэсний аудитын газрын нэг орлогч дарга бол нөгөө орлогч дарга нь Дорноговь аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүний ойрын хүн байх жишээтэй. УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэнгийн төрсөн ахын хүүхэд Сургалт хариуцсан шинжээчээр, УИХ-ын Тамгын газрын дэд даргын эхнэр Бундхорол Хөгжлийн бодлого төлөвлөлтийн газрын даргаар ажиллаж байх жишээтэй.
Гүйцэтгэлд аудит хийнэ гэдэг бараг л тухайн салбарын шинжлэх ухааны бүтээл гаргах хэмжээний мэдлэг, чадвар, туршлага шаарддаг ажил даа, уг нь...
Үндэсний аудитын газрынхан төсвийн их хэмжээний мөнгийг “ажилчдын нийгмийн асуудлыг шийдэх ” нэрийн дор өөрсдөө хувааж авчээ. Үндэсний аудитын газрын нэг газар нь гэхэд 80 сая төгрөг хувааж авснаас газрын дарга нь өөртөө 30 сая төгрөг авч, үлдснийг нь 4-5 хүндээ 10 орчим саяар нь хувааж өгчээ. Үндэсний аудитын газар дотроо 10 газартай гэж тооцвол ТЭРБУМ орчим төгрөгийг өөрсдөдөө зүгээр л хувааж авсан байх магадлалтай.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ