БОАЖ-ын сайдаар ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнийг томилохоор танилцуулжээ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ МАН-ын Удирдах зөвлөл өнөөдрийн хуралдаанд БОАЖ-ын сайдаар Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Бат-Эрдэнийг томилохоор танилцуулжээ. Удирдах зөвлөлийн хуралдааны дараа уг асуудлыг УИХ дахь МАН-ын бүлгээр хэлэлцсэний дараа Ерөнхийлөгчтэй зөвшилцөнө.
Шинэ сайдыг томилох асуудлыг маргааш УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар танилцуулснаар батламжлах юм. УИХ-ын намрын чуулган маргааш завсарлах бөгөөд завсарлахаас өмнө БОАЖ-ын сайдыг томилохоор шуурхайлж буй нь энэ аж.
Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр болж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан, дэд сайд Ц.Батбаяр, тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганболд нарыг ажлаас чөлөөлсөн билээ.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ