alim.mn | 2024.12.29
ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгсайхан: Омикрон хувилбар нийт халдварын 90 хувийг эзэлж байна
Омикрон хувилбар нэгдүгээр сарын 17-ны байдлаар нийт халдварын 90 хувийг эзэлж байгааг ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан мэдээлэв. Тэрбээр "Эрсдэлийн үнэлгээг хийж үзэхэд хэрвээ бид ямар нэгэн хариу арга хэмжээ авахгүйгээр халдварын тархалт энэ эрчээрээ өсвөл хоёрдугаар сарын эхний долоо хоногт оргил үедээ хүрнэ. Улмаар буурна. Гэхдээ тохиолдлын тоо 50-60 мянган хүрэх бололцоотой бөгөөд үүнийг дагаад орны ачаалал нэмэгдэнэ. Хөл хөдөлгөөнийг 50 хувиар бууруулбал, тохиолдлын тоо даруй хоёр дахин бага байх боломжтой. Гэхдээ халдварын оргил үед хойшилно. Орны ачаалал буурах эерэг нөлөөтэй" гэлээ.
 УОК-ын дэргэдэх Эрдэмтийн зөвлөл доорх тооцооллыг гаргасан юм. Иймд сар шинийн баяраа гэр гэртээ тэмдэглэж, хүний бөөгнөрөл үүсгэхгүй байхыг уриалж байна.

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ