ШИНЭ намын үүсгэн байгуулагч, гурван том даргын нэг Лу.Болд гурван жилийн өмнө Ж.Батзандантайгаа танилцаагүй, улс төр энтертаймент хийж явахаас өмнө Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байсан. Батлан хамгаалахын сайд Лу.Болд анх сайд болоод нийт бие бүрэлдэхүүнтэйгээ уулзжээ. Генерал, хурандаа нар сүр жавхлантайгаар мөрдэсээ гялалзуулсан жавхалзсан бие бүрэлдэхүүний өмнө Лу.Болд сайд жаахан сүрдэнгүй, бэргэнгүй зогсож байсан гэнэ. Энэ үеэр зарим офицерүүд цол нэмж, үүнийг нь салбарын сайд нь ёс төртэйгөөр гардуулжээ. Гэтэл цол нэмсэн нэг тэвхийсэн хурандаа салбарынхаа сайдын өмнө тасхийтэл ёсолж “Монгол улсын төлөө зүтгэе” гэхэд Болд сайд хэсэг түгдэрснээ “За тэг тэг” гэж хэлж "онигоо"-нд оржээ. Ийнхүү УИХ-ын гишүүн Лу.Болд Батлан хамгаалахын сайдаар ажиллахдаа ийм нэг "онигоо"-той, Хойд Солонгост зэвсэг зарсан гэх ярианд ороод буцжээ.
