alim.mn | 2024.12.25
МХЕГ-аас ШӨХТГ-т очсон Т.Гантулга үүрэгт ажлаа хүлээн авчээ

Шинэ томилогдсон Агентлагийн дарга Т.Гантулгад Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ тамгыг хүлээлгэн өгч, үүрэгт ажлаа авлаа.

Тамга хүлээлгэн өгөх үйл ажиллагаанд ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн, ЗГХЭГ-ын Салбарын удирдлага, зохицуулалтын газрын дарга Ш.Мөнхцэрэн, Шадар сайдын ажлын албаны Ахлах зөвлөх Ц.Уртнасан болон Агентлагийн газрын дарга нар оролцжээ. 

ШӨХТГ-ын даргаар томилогдсон Т.Гантулга нь;

  • 1985-1990 онд ОХУ-ын Москва хотын Хүмүүнлэгийн их сургуулийг Түүх нийгмийн багш мэргэжлээр төгссөн
  • 1997-2000 онд Монгол Улсын их сургуулийн докторантур, улс төр судлаач
  • 2002- 2004 онд Үндэсний Тагнуулын академийн эрх зүйч, улс төрийн шинжлэх ухааны доктор, профессор цолтой.
  • 1983-1985 онд Говь-Алтай аймгийн МХЗЭ-ийн хороонд зохион байгуулагч
  • 1990-1994 онд Говь-Алтай аймгийн МАН-ын хороонд улс төрийн ажилтан
  • 1994-2000 онд “Алтайн Кашмир” ХХК-ийн ерөнхий захирал
  • 2000 – 2007 онд МАН-ын даргын зөвлөх
  • 2007-2009 онд Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга
  • 2009-2012 онд ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга
  • 2013-2016 онд МАН-ын нарийн бичгийн дарга
  • 2016-2020 онд Эрчим хүчний дэд сайд
  • 2020 онд МХЕГ-ын даргаар тус тус ажиллаж байжээ.

Агентлагийн даргаар томилогдсон Т.Гантулга:

- Мөн хэрэглэгчийн эрхийг хамгаалах, өрсөлдөөний таатай орчинг бүрдүүлэхэд төрийн бодлогоор дэмжин ажиллана. Та бүхэнтэй хамтран ажиллахдаа таатай байх болно" гэв.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ