Омекроны төгсгөл
УНТЭ-ийн Үе хэрх судлалын мэс заслын тасгийн эрхлэгч М.Отгонбаяр
Омекроны төгсгөл
Мэдээгээр өдөрт 3000 дээш халдвар батлагдаж байгаа , гэхдээ нас барсан тохиолдол байхгүй! Нийтдээ Монгол улсын хүн амын тавны нэг хувь буюу ойролцоогоор 700к гаруй хүн халдвар авсан тухай гарч байна.
Үнэн байх, гэхдээ дээрхи тоо зөвхөн PCR батлагдсан тохиолдлыг хэлж байгаа! Халдварын шинж тэмдэг илэрсэн ч шинжилгээ өгөөгүй, мөн түргэвчилсэн шинжилгээг хувиараа хийгээд эерэг гарч байгаа тохиолдлыг нэмбэл халдварын тоо хамаагүй их гарна байх.
✓ Омекрон хувилбар халдварлах чадвар өндөртэй, газар сайгүй маш хурдтай тархаж /Pandemic/ байгаа боловч бусад бетта, делта хувилбарыг бодвол амьсгалын замын хүндрэл, эмнэлэгт хэвтэлт, үхлийн хувь бага байгаа нь үнэн .
✓ Халдвар хуурай өвсөнд тавьсан түймэр шиг тархаж байвал үүний дараа үүсэх \natural immunity\ сүргийн дархлаа сайн байна , удахгүй / 5-6 долоо хоногийн дараа/ халдвар буурч омекрон хувилбарын төгсгөл ирнэ, цаашдаа энэ хувилбар улирлын ханиад, улаан бурхан,сүрьеэ шиг болж үлдэнэ /endemic/ гэж эрдэмтэд бичиж байгаа нь яг үнэн гэж бодож байна.
✓ Манай эмнэлгийн эмч ажилчдын 70 % нь, би ч манай гэрийнхэн ч халдвар авсан . Бидний ихэнхи нь вакцины 3 тунтай байсан . Тэгэхлээр хэдэн тун вакцинтай ч халдвар авах нь ! Гол нь шинж тэмдэг хөнгөн , өвчин хүндрэхгүй байх ёстой!
✓ Вакцины 3-4 дэхь тунг хийлгэх, эсэх дээр манайд ч, гадаадад ч маш их маргаан гарч байна.
Олон судалгаанууд вакцин хийлгэсний дараа үүсч байгаа дархлаа маш сайн буюу 90 дээш хувьтай байна! Идэвхжүүлэх тунг хийлгэх нь зүйтэй! гэж гарч байгаа, гэвч вакцинаар өдөөгдсөн дархлааны дараа үүсэх эсрэг биеийн хэмжээ , өвдөөд байгалиараа эдгэрч - эсрэг бие үүсэх хэмжээнээс их байна гэсэн судалгаа хаана ч тодорхой болоогүй!
✓ Харин өвдөөд эдгэрсэний дараа үүсэх дархлаа нь зөвхөн гадаргуугын ганц уургийн эсрэг биш , бүхэл вирусын эсрэг үүсч байгаа тул вакцины дархлаанаас олон дахин илүү, дархлаа үүсч байгаа тухай судалгаанууд гарч байна.
✓ Олон тун вакцин өөрөөр хэлбэл байнга хиймэлээр дархлал өдөөх нь эргээд дархлал хомсдол үүсч болох аюултайг сэрэмжлүүлж байгаа эрдэмтэд их байна .
Дүгнэвэл : тун удахгүй Омекроны давалгааны төгсгөл ирэх нь , урьд нь вакцины 2 тунтай нэмээд хөнгөн өвдөөд эдгэрвэл маш сайн дархлаа тогтох нь . Booster тунг 1-2 удаа л хийлгэж болох нь. Үхэл болон хүндрэл гайгүй бол өвдөж эдгээд ажил, амьдрал хэвийн явах нь зүйтэй байх.
Эмчилгээ/ сэргийлэлт/
Халдвар авсан бол мэдээж эмч, ЭМЯ зөвлөж буй эмчилгээнүүдийг хэрэглэнэ .
Урьд нь постолж байсан!
Байнгын дасгал, хөдөлгөөн Зүрх судас, амьсгал, хоол боловсруулах, мэдрэлийн систем , 2-р хэлбэрийн сахарын өвчин, таргалалт, холбогч эд, яс булчингийн өвчин, зарим төрлийн хавдарт үнэхээр сайн нөлөөтэй нь олон мянган судалгаануудаар батлагдсан байдаг.
Харин яг өнөөдрийг хүртэл дасгал хөдөлгөөн, ковидод яаж нөлөөлж байгааг судалсан судалгаа маш бага байсан .
Тэгвэл саяхан АНУ , Калифорна мужийн нэгэн эрүүл мэндийн төвд хийсэн судалгаа гарч ! Нийт 48000 ковидтой хүмүүсийг
a/ долоо хоногт 150 мин дээш дасгал хөдөлгөөн хийдэг. (active)
b/ долоо хоног 11-149 мин дасгал хөдөлгөөн хийдэг
c/ ямар ч дасгал хөдөлгөөн хийдэггүй (completely inactive) гурав хуваасан мөн нас, хүйс , архаг хууч өвчин зэргээр
ялган асар их мэдээлэл цуглуулж, дүгнэхэд
а / хэсэг буюу долоо хоногт 150 мин дээш дасгал хөдөлгөөн хийдэг хүмүүс ковидын халдвар авсан ч шинж тэмдэг бүдэг , хүндрэлгүй , гэрээр эмчилэгдэн эдгэрч байж.
в / хэсэг 11-149 мин , д/х 10 мин дээш дасгал хийдэг бол ковид болон бусад өвчнөөр өвдөх магадлал бага ч а-хэсэг шиг үр дүнтэй биш !
c / дасгал огт хийдэггүй хүмүүсийн хувьд (а-группийн хүмүүстэй харьцуулахад ) эмнэлэгт хэвтэх магадлал -226 %, эрчимт эмчилгээнд орох магадлал 173%, үхэх магадлал 149% өндөр байгаа нь батлагдсан байна !
Дүгнэлт : долоо хоногт 150 мин их дасгал, хөдөлгөөн
хийдэг хүмүүс ковидоор өвдөх нь бага өвдсөн ч хүндрэх нь бага байна .
- Та долоо хоногт 150 минут их дасгал хөдөлгөөн хийдэг бол ковидийн эсрэг 95% үр дүнтэй байгаа Pfizer, Moderna вакцин хийлгэсэнтэй адил дархлаатай байна гэсэн судалгаа гарч !!!
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
DyfLY
2 жилийн өмнө
94.154.189.67
<a href="https://seroquel4all.top">buy seroquel without prescription</a>
Төстэй мэдээ