alim.mn | 2024.12.29
2021 онд зам тээврийн ослын улмаас 383 хүн баржээ
2021 онд зам тээврийн ослын улмаас 383 хүн нас барсны 129 буюу 33.6% явган зорчигч байгаагаас  Нийслэлд 72 буюу 55.8%, орон нутагт 57 буюу 44.2% эзэлж байна. Мөн ослын улмаас гэмтсэн 2475 хүний 1095 буюу 44.2% явган зорчигчоос Нийслэлд 875 буюу 79.1%, орон нутагт 220 буюу 20.1% эзэлж байна.
Энэ нь зам тээврийн ослын улмаас нас барсан 3 хүн тутмын 1, гэмтсэн 5 хүн тутмын 1 нь явган зорчигч байгааг харуулж байна.
Сүүлийн 5 жилийн хугацаанд явган зорчигч автомашинд мөргүүлэх хэлбэрээр үйлдэгдсэн зам тээврийн ослын улмаас 709 хүн нас барж, 9134 хүн гэмтсэн байна. Нас барсан хүний 55.8% нийслэлд, 44.2% орон нутагт, гэмтсэн хүний 86.9% нийслэлд, 13.1% орон нутагт бүртгэгдсэн байна.

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ