alim.mn | 2024.12.23
Люксембург нийтийн тээврээ үнэ төлбөргүй болгосон анхны улс болжээ

2-р сарын 29-нөөс эхлэн Люксембургийн вант улсад нийтийн тээврийн хэрэгсэл болох автобус, трамвай үнэ төлбөргүй үйлчилж эхэлжээ. Энэ арга хэмжээ нь тус улсын хүн амын 40 хувьд таатай үр нөлөө үзүүлж, нэг иргэн жилдээ 100 евро буюу 400 гаруй мянган төгрөг хэмнэнэ гэсэн тооцоог тус улсын Тээврийн яам хийжээ. Ингэснээр замын түгжрэл ч тодорхой хэмжээгээр буурах аж. Люксембургд иргэдийн ихэнхи хэсэг нь хувийн автомашинаар зорчдог гэсэн судалгаа байдаг. Нийтийн тээврийн хэрэгслийг хүн амын 32 хувь нь л ашигладаг байна. Мөн 19 хувь нь трамвайгаар зорчдог. Нийтийн тээврийн хэрэгслийг үнэ төлбөргүй болгосноор автобус, трамвайгаар зорчигчдын тоо эрс өснө хэмээн эрх баригчд тооцоолж байна.

 

Эх сурвалж : https://www.theguardian.com/world/2020/feb/28/luxembourg-public-transport-free-nationwide-congestion

 

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ