alim.mn | 2024.12.29
Э.Энхмаа: Цус ойртолт бүртгэгдээгүй аймаг гэж байхгүй

Анагаах ухааны доктор Э.Энхмаа: Монгол улсын хүн ам дахь цус ойртолтын түвшинг хүн амын доторх генийн тархалтын хуульд тулгуурлаж тооцоолж гаргасан. Энийг тооцоолох боломж нь яаж бүрдсэн гэхээр хүн судлаач эрдэмтдийн 40 гаруй жилийн хөдөлмөрийн үр дүнд удамшлын маш олон системээр 337 ген, гаплопетийг гаргаж байж цус ойртолтыг сая тооцоолох боломж бүрдсэн. Цус ойртолтыг F гэдэг коффицентээр илэрхийлдэг. F гэдэг кофцент 0-тэй тэнцүү байвал цус ойртолт байхгүй гэсэн үг. Тэгээс нэг рүү тэмүүлээд байвал цус ойртолт нэмэгдээд байна гэж заадаг. Бид 21 аймгийн хүн амд цус ойртолтын түвшинг тооцоолоод үзэхээр F гэдэг коффицент тэгтэй тэнцэж байгаа аймаг ердөө байхгүй. Ямар нэг хэмжээгээр цус ойртолт тодорхойлогдож байгаа гэв.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ