Нөхрөө хардаж амь насыг нь хохироожээ
БЗД-т нөхрийнхөө амь насыг хохироосон ноцтой гэмт хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Тодруулбал, дүүргийн 51 дүгээр байрны...тоотод зодуулсан байдалтай амьсгалахгүй хүн нас барсан байна гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ. Дуудлагын дагуу цагдаагийн алба хаагчид шалгаад үзэхэд 41 настай Н хардалтын улмаас нөхөр 41 настай Г-г согтуурсан үедээ зодож бэртээн амийг нь хохироосон байна. Хэргийн газраас эд мөрийн баримт болгож ганжин, шүүр, халуун тогооны таг, шанага зэргийг хураан авчээ.
Амь хохирогчийн доод уруул цус гарч язарсан, нүүр бүхэлдээ хөхөрсөн толботой, дух баруун зүүн шанаа, эрүү болон, зүүн буглага гуя шилбэний хэсэг цохисны улмаас хөх няцарч цус хурсан байдалтай хавдсан байжээ.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ