Лалын энэ орон Ойрхи Дорнод дахь коронавирусын халдварын нэгэн төв болоод байна. Тус улсын халдварын голомт нь Кум хот болсон агаад коронавирусын халдвар авсан 10-15 өвчтөнг Бендер-Аббас хотын эмнэлэгт шилжүүлжээ. Энэ мэдээлэл тарсаны дараа үхлийн аюулт өвчнөөр өвчлөгсөдийг хотод нь авчирсанд дургүйцсэн иргэд өвчтөнүүдийг байрлуулсан эмнэлэг рүү дайрч галдан шатаажээ. Тэд коронавирусээр өвчилсөн иргэдийг лалын хууль номыг зөрчиж нүгэл үйлдсэнийхээ төлөө Аллахад шийтгүүлсэн хэмээн амьд явах эрхгүй гэж хашгиралдаж байсан аж. Түүнээс гадна уг эмнэлэгт өөр бусад өвчтөнүүд ч байсан гэнэ. ЭМЯ нь коронавирусын өвчтөнгүүдийг Кум хотоос Бендер-Аббас руу шилжүүлээгүй агаад иргэд хуурамч мэдээлэлд автаж эмх замбараагүй байдал үүсгэж эмнэлэг шатаасан гэж мэдэгдсэн байна. Иран нь коронавирусээр амиа алдагдсадыг тоогоор Хятадын дараа орж байна. Мөн улсын дэд ерөнхийлөгч, ЭМ-ийн дэд сайд, парламентын 5 гишүүн, нэг элчин халдвар авсанаас элчин сайд болон, парламентын нэг гишүүн амиа алдсан.
