alim.mn | 2024.12.29
А.Амар сайдын 4 дэх үеийн ачинцар 91 настай Д.Насантогтох гуайд Алтан гадас одон гардууллаа
Булган аймгийн Бугат сумын уугуул, Монгол төрийн мэргэн сайд Агданбуугийн Амарын үр хойч, өдгөө 91 насыг зооглож 4 дэх үеийн ачинцар, зээнцрийн хамтаар буянаа эдлэн суугаа ахмад настан ДАГВЫН НАСАНТОГТОХ буурайд Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд “АЛТАН ГАДАС” одонгоор шагнуулжээ. Д.Насантогтох гуайд  Алтан гадас одонг нь Улсын Их Хурлын гишүүн, Булган аймгийн нутгийн зөвлөлийн тэргүүн Ц.Анандбазар болон Бугат сумын удирдлагууд хүрэлцэн очиж гардуулсан байна.
Д.Насантогтох нь бага эмчийн мэргэжил эзэмшин, хань төр нийгмийн зүтгэлтэн Дашнямын хамтаар Булган аймгийн бүхий л сумдад эх баригч эмчээр томилогдон ажиллахдаа 6000 гаруй хүүхэд эх барьж хүйн ээж болсон буянтай буурай аж. 

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ