"Нэг Монгол" ТББ 350 ахмадад эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэв
“Нэг Монгол” ТББ-аас“Ахмадаа ачилъя” зорилтот аян зохион байгуулж байна. Тус ТББ, Улсын клиникийн төв эмнэлгийн эмч нартай хамтран Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн 75-аас дээш насны, хараа хяналт, асаргаа муутай, ганц бие амьдардаг 350 орчин ахмад настанд эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлж, шаардлагатай эрүүл мэндийн зөвлөгөөг өгчээ. Мөн дархлаа дэмжих бүтээгдэхүүн бэлэглэсэн байна. Ковид-19 цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан дээрх ахмадууд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг эмнэлэгт очиж авах боломжгүй байсан тул “Нэг Монгол” ТББ-ынхан ийнхүү Улсын клиникийн төв эмнэлгийн эмч нартай хамтран “Ахмадаа ачилъя” зорилтот аяныг хэрэгжүүлж байгаа юм.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ