alim.mn | 2024.12.29
Саид Моллаей Covid-19-ийн халдвар авчээ

Монгол Улсын гавьяат тамирчин, олимпийн мөнгөн медальт Саид Моллаей Covid-19-ийн халдвар авчээ. Өдгөө Германд бэлтгэл сургуулилалтаа хийж буй тэрбээр өөрийн цахим хуудаснаа “Харамсалтай нь, миний Covid-19-ийн шинжилгээний хариу эерэг гарлаа. Вакциныхаа бүүстер тунд хамрагдаад хоёр долоо хоноод байсан юм. Бие маань сайн байгаа. Шинжилгээ л эерэг гарлаа. Парисын тэмцээнд явна гэж найдаж байна. Хэрэв чадахгүй бол дараагийнхаа тэмцээнд бэлдэнэ. Та бүхэнд сайн сайхны хүсье” гэжээ. Саид Моллаей Токиогийн олимпоос хойш олон улсын тэмцээнд оролцоогүй, амарч, бэтгэл хийж байгаа юм.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ