УИХ-ын гишүүн Т.Аубакир Баян-Өлгий аймгийн нутгийн зөвлөлийн дарга боллоо
Өмнөх даргадаа сэтгэл дундуур байсан Өлгийчүүдийн хувьд удаан хүлээлт үүсгэсэн Баян-Өлгий аймгийн нутгийн зөвлөлийн даргын сонгууль өчигдөр боллоо. Казак түмний төлөөлөл болох энэ нутгийн зөвлөлийн даргын ширүүн болжээ.
Маш их шүүмжлэлд өртсөн, нэр хүнд нь унчихсан энэхүү Төрийн бус байгууллагыг УИХ-ын гишүүн Т.Аубакир удирдахаар болжээ. Улс төржихгүй, ялгаварлан гадуурхахгүй, хамтарч ажиллах багаа зөв бүрдүүлж, маш сайн менежмент хийж, Баян-Өлгий аймгийн гаралтай иргэдийн эв нэгдэлийг хангаж, иргэдийн санал бодлыг, шүүмжлэлийг сонсдог хаалттай биш, нээлтэй байгууллага болгож авч яваасай гэж хүсдэг. Гэхдээ эхнээсээ албан тушаалын томилгоонд ах дүү, хамаатан саднаа "чихсэн" Т.Аубакир гараад ирсэн нь өмнөх даргын "матрешка" шиг юм болох вий гэж өлгийчүүд болгоомжилж байна.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зочин
2 жилийн өмнө
202.179.25.112
Шуналтай хүн шүү.
Төстэй мэдээ