Баянхонгор аймаг шинэ суурьшлын бүс байгуулж байна
Баянхонгор хотын хүн амын төвлөрлийг сааруулах, агаарын бохирдлыг бууруулах зорилгоор дагуул хот болгож 2018 оноос эхлэн Шинэ суурьшлын бүсийг байгуулан хөгжүүлж байна.
Шинэ суурьшлын бүсийн ерөнхий төлөвлөгөөний нийт талбайн хэмжээ 320 га-д 2000 гаруй өрх, 7500 орчим хүн ам суурьшихаар төлөвлөгдсөн. Энэ хүрээнд 14 ортой хүн эмнэлэг, 640 хүүхдийн суудалтай сургууль, цэцэрлэгийн “Гэгээн сумади” цогцолбор, 100 айлын 2 блок орон сууцны барилга ашиглалтад ороод байна.
“Гэгээн сумади” сургууль, цэцэрлэгийн цогцолборын хичээл сургалтын үйл ажиллагаа нь ирэх сараас эхлэх бөгөөд тус сургуулийн сурагчдад сургуулийн автобусаар хоёр ээлжээр үйлчлэхээр төлөвлөжээ.
Тус Шинэ суурьшлын бүсийн ойролцоох хуучин хогийн цэгийг ландфилийн аргаар дарж булшлан Шинэ суурьшлын бүсээс 5 км, хотын төвийн баруун урд зүгт 9 км-ийн зайд Өлзийт сумын нутаг Майхан цахирын хөндийд шинэ хогийн цэгийг байгуулаад байна.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ