48 иргэний амь насыг аварч, 1.4 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг хамгаалжээ
Нийслэлийн хэмжээнд 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаанд Гал түймэр унтраах, аврах ангиуд объектын гал түймрийн 30, аврах ажиллагааны 2 удаагийн дуудлагаар тус тус үүрэг гүйцэтгэжээ.
Дээрх хугацаанд гал түймрийн утаажилтын бүсээс 44 иргэнийг гаргаж, аюулт үзэгдэл ослоос 4 иргэнийг аварч, 1,4 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг хамгаалж ажилласан байна.
2022 он гарсаар 01 дүгээр сарын 24-ний өдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд объектын гал түймэр 227, аврах ажиллагааны 15, нийт 242 удаагийн дуудлагатай байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 16,9 хувиар өссөн үзүүлэлттэй байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ