alim.mn | 2024.12.29
Монгол залуусын тоглоом АНУ, Европт тэргүүлж байна

Монгол залуусын бүтээсэн гар утасны тоглоом дэлхий даяар алдаршиж эхэллээ. Тэдний 4 тоглоомыг нийт 35 сая удаа татсан төдийгүй эдгээр тоглоом нь Америк, Европ дахь “Play Store”, “App Store” чартыг тэргүүлж байна. “Black Candy” компанийг үндэслэгч Б.Буянзаяа “Би 2012 оноос өөрийн найз Л.Баясгалантай цуг анх агуулахад гар утасны тоглоом зохиож эхэлсэн юм. Бид тэр үед “Tetris Battle” тоглоом сонирхож энэ зах зээлийг хөгжүүлж болно гэж үзсэн. Энэ салбарт анх орохдоо бид ямар ч программ, хөтөлбөрийг боловсруулж төгөлдөржүүлж болно гэж бодож байлаа. Гэвч энэ нь программын хангамж хөгжүүлэхээр хязгаарлагдахгүй, бид 6 жил бүтэлгүйтэж бүтэн өдрийн турш төгс тоглоом хийх гэж оролдож байв. Энэ их буруу байсан, хамгийн чухал зүйл бол зах зээлийг судлах, түүнд анхаарал хандуулах. Туршлага хуримтлуулсны дараа бид 2018 онд компаниа байгуулсан юм. Одоо бид бүхий л насныханд зориулсан гар утасны энгийн, ойлгомжтой тоглоом бүтээж “Hyper Casual”-д  нийлүүлж байгаа. Тэр үед манай компанид 5-6 хүн байсан бол одоо 17. Түүнчлэн бид олон оролцогч нэмэхээр төлөвлөж байгаа.... Сүүлийн 4 жилд бид 50 орчим тоглоом бүтээсэн, үүнээс 4-ийг олон улсын зах зээл гаргасан нь одоо “Play Store”, “App Store”-н топ чартыг тэргүүлж яваа. Манай тоглоомыг нийт 35 сая удаа татаж авсан байна. Манай компаний ойрын зорилго бол өөрийн гиперказуаль тоглоомыг (Hyper Casual) зарах юм. Одоо бид чанартай тоглоом бүтээж байгаа, гэхдээ  олон улсын зах зээлд экспортолж чадахгүй байна. Иймээс бид гадаадын компанитай гэрээ байгуулж бүтээгдэхүүнээ тэдэнд өгөхөөр гэрээ хийсэн. Бид тоглоомоо бүтээнэ, харин Израилийн “Super Sonic” компани тэдгээрийг олон улсын зах зээлд гаргах юм. Ашиг орлогоо гэрээний дагуу хуваана. Өмнө нь бид Францад “Voodoo”-тэй ажиллаж байсан билээ. Манай зорилго бол тоглоом хөгжүүлдэг дэлхийн шилдэг 25 компаний тоонд багтах. Энэ боломжтой, бидэнд туршлага ба ирээдүй бий. гэж ярилаа. 
Дэлхийн тоглоомын зах зээл 170 тэрбум доллар давжээ. Энэ бол манай Монголын Дотоодын нийт бүтээгдэхүүнээс 13 дахин их гэсэн үг.

Монгол залуусын дэлхийд алдаршсан тоглоом: 

  1. “Escalators” тоглоом дэлхийн 21 оронд “App Store”-ыг тэргүүлж яваа, 12 сая удаа татсан. 
    2. “Archers.io” тоглоом дэлхийн 16 оронд “Top Chart App Store”-г манлайлж байна, 12 сая удаа татсан.
    3. “Commuters” тоглоом бол АНУ-ын “Top Chart App Store”-д 6-р байранд жагссан, 6 сая удаа татсан. 
    4. “Pro Builder 3D” тоглоомыг 4,7 сая удаа татсан. 

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ