Үүнийг нийгмийн хариуцлагын хүрээнд хийдэг агаад гэхдээ бэлэглэх хувь нь нэгээс илүү гардаггүй. Английн The Echo сайтад том компаниудад шаардлагатай ажиллах хүчний нөөцийг нь зуучилан олж өгөх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Imployable” компаний ерөнхий захирал Питер Келли өрх толгойлсон ганц бие эмэгтэйд компаний хувиа бэлэглэсэн тухай мэдээлжээ. Плимут хотын 30 настай Жоди Грейгуз нь найман настай охиноо ганцаараа өсгөдөг бөгөөд ажил хайсан ч орж чадалгүй уджээ. Эцсийн фунтээ зарцуулж дууссаны дараа намрын хүйтэн бороотой өдөр тэрээр ажилд зуучлөх төв рүү охиноо дагуулан явжээ. Төвд ирээд дараалалд зогсож байхад нь нэгэн эрэгтэй ирж тусгайлан ярилцахыг урьсан байна. Энэ саналд эмэгтэй цочирдсон ч хэлэхийг нь сонсохоор шийджээ. Тэгээд ч дараалал нь болоогүй байсан. Гэтэл тэр эрэгтэй амжилттай яваа компанийхаа дүрмийн сангийн нэг хувийг бэлэглэх санаанд оромгүй санал тавьжээ. Жоди ярилцагчаа хэвийн бус байж магадгүй хэмээн сэжиглэсэн ч бизнесмэн эр итгүүлж чаджээ. Үнэнээсээ ярьж байгааг нь мэдээд эмэгтэй бараг ухаан алдаж унах шахсан гэнэ. “Imployable” компаний ерөнхий захирал Питер Келли тэр өдрөө шаардлагатай бүхий л бичиг баримтыг бүрдүүлж компанийхаа нэг хувийг өрх толгойлсон эмэгтэйд хуулийн дагуу шилжүүлжээ. Тухайн өдөр тэрээр шаардлагатай хүнд компаний нэг хувиа бэлэглэхээр ажилгүйчүүдэд зуучилдаг төвд зориуд очсон аж. Энэ явдлын дараа Жоди хувийг нь эзэмших болсон компани дээрээ очиж шинэ хамт олонтойгоо уулзжээ. Компаний дүрмийн дагуу бага хувь эзэмшигч нь өдөр тутмын үйл ажиллагаанд оролцох эрхгүй ч Питер Жодид тогтмол мэдээлэл илгээдэг. Мөн хувь эзэмшигчийн хувьд нь удахгүй авах орлогоос нь урьдчилгаа олгосон нь эмэгтэйг ажилд орж цалинтай золгох хүртэл санхүүгийн хүндрэлээс гаргажээ.