alim.mn | 2024.12.29
Монгол инженерүүд Монголдоо олон улсын онгоцны засвар үйлчилгээг хийж байна
Монгол инженерүүд монголдоо олон улсын онгоцны засвар үйлчилгээг хийж байна. МИАТ ТӨХК-ийн Агаарын хөлгийн засвар үйлчилгээний газрын инженер техникийн ажилтнууд ОХУ-ын “Royal Flight” компанийн VQ-BRF бүртгэлийн дугаартай В737-800 агаарын хөлөгт “С” хэлбэрийн техник үйлчилгээний ажлыг гүйцэтгэж байна.
Т.Аюуш даргатай тус газрын техник үйлчилгээний ажилтнууд 2021 оны 10 дугаар сараас хойш олон улсын онгоцны 2 дахь засвар үйлчилгээг хийж байна. Энэ нь 2022 оны 1-р сарын 18-28-ны хооронд 11 хоногийн хугацаанд нийт 1800 хүн/цагийн ажил зарцуулах томоохон ажил юм.

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ