alim.mn | 2024.12.29
ТАВАН БОГД ТРЕЙД КОМПАНИ ТӨВ АЙМГИЙН СЭРГЭЛЭН СУМАНД ТАВАН АВТОМАШИН ХАНДИВЛАЛАА

Таван Богд Групп нь Төв аймгийн Сэргэлэн сумтай Хөдөө аж ахуйн чиглэлээр харилцан үр ашигтай хамтран ажилласаар иржээ. Энэхүү хамтын үйл ажиллагаа болон нийгмийн хариуцлагын хүрээнд Сэргэлэн сумын захиргаанд нийт 120 сая төгрөгийн үнэ бүхий таван ширхэг автомашин хандивласан байна. Отор нүүдлээр тархан нутаглаж буй малчин, тариаланч иргэдэд төрийн үйлчилгээг хүртээмжтэй хүргэхэд автомашины хүрэлцээ дутмаг байдгийг үндэслэн сумын нийт таван багт тус бүр нэг автомашины асуудлыг шийдвэрлэн өгч, Сэргэлэн сумын цаашдын ажилд дэмжлэг үзүүлсэн аж.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ