УИХ-ын гишүүн С.Одонтуяа "Нэг удаагийн бэлэг тараахаас илүү аймаг, нийслэл, дүүргийг нийтэд нь яаж хөгжүүлэх вэ гэдэгт илүү анхаараач. Ер нь бэлэг тараах нь сөрөг үр дагавартай. Мөнгөний уралдаан болдог. Ялангуяа эмэгтэйчүүд, залуучууд улс төрд ороход маш их саад болж байгаа. Тиймээс УИХ-ын Сонгуулийг хуулийг боловсронгуй болгоход шийдэл гаргаж ажиллах ёстой. Утаа, хөрсний бохирдол, түгжрэлээ шийдмээр байна. Татварын орчныг улам таатай болгож, өрхийн бизнесийг дэмждэг, хавдрын эсрэг үйл ажиллагааг эрчимжүүлж, эмнэлэг, сургуулиа бариач гэсэн зүйлийг иргэд ихээр ярьж байна. Сонгогчдын боловсрол дээшлээд байхад улстөрчид шийдэл гаргахгүй байж болохгүй. Тиймээс бидний зүгээс шийдлийг санал болгож байна. УИХ-ын гишүүдийн хэрэгжүүлж буй ажлуудаас иргэдийн сэтгэлд нийцэж, дэмжлэг авч буй олон төсөл, хөтөлбөр бий" гэв.