alim.mn | 2025.03.12
"Эрдэнэт үйлдвэр" 45 тэрбум төгрөгөө Хотын даргын хамаарал бүхий банкинд хадгалуулжээ

"Эрдэнэт үйлдвэр"-ийн 49 хувийг төр авснаас хойш буюу 2018 оноос Үндэсний хөрөнгө оруулалтын банк руу "Эрдэнэт үйлдвэр"-ийн хадгалуулсан мөнгө эрс нэмэгджээ. Тус үйлдвэрийн 49 хувийг төрд авахаас өмнө Үндэсний хөрөнгө оруулалтын банкинд "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын 179 сая төгрөг байршиж байсан бол дараа жил нь огцом нэмэгдэж 2.5 тэрбум болжээ. Энэ тоо сар тутам нэмэгдсээр эдүгээ 45 тэрбум төгрөгт хүрчээ.  "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ бусад арилжааны банкуудад мөнгө хадгалуулдаг боловч Үндэсний хөрөнгө оруулалтын банкинд хадгалуулсан мөнгө нь бусдаасаа хамаагүй илүү, өндөр мөнгөн дүнтэй байгаа нь харагдана. Үндэсний хөрөнгө оруулалтын банкийг Хотын дарга Д.Сумъяабазар, гэргий мисс Ч.Мичидмаа, төрсөн дүү Асашёорюү Дагвадорж зэрэг хүмүүстэй хамтран эзэмшдэг. 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ