Б.Болдсайхан эмч "Хягаараас чинад" төслөөрөө гадаад хүүхдүүдийг эмчилнэ
Удам дамжсан зүрхний эмч Бундангийн Болдсайхан өнгөрсөн жилийн өдийд Солонгос улсад мэс засалд орсон. Б.Болдсайхан эмч ходоодны хорт хавдраа эмчлүүлэхээр мэс засалд орсон билээ. Ингээд Монголд ирснээсээ хойш "Зүрх мартахгүй" төслөөрөө дамжуулан бяцхан хүүхдүүдийг эмчилж, амьдрал бэлэглэх аянаа улам идэвхжүүлэх болсон билээ. Хэдийгээр бие нь сайнгүй ч Б.Болдсайхан эмч долоо хоногт 7-8 удаа мэс засал хийж, бяцхан зүрхнүүдийг авардаг. Энэ "Зүрх мартахгүй" төсөл ажиллагаа нь хүрээгээ тэлж, "Хязгаараас чинад" аяны хүрээнд гадаад хүүхдүүдийг эмчилж, мэс засал хийхээр болжээ. Эхний ээлжинд хойд хөршөөс хүүхдүүд ирэх нь. Монголд ирж зүрхний хагалгаанд орох Билал, Дастаан нар эцэг эхийн хамт энэ 2 сарын дугаар 20-нд Улаанбаатар хотод ирэх аж. Киргиз хүүхдүүдийн хагалгааны зардлыг "Ондо брэнд" (Ондо ХХК) хариуцахаар болсон байна. Ийнхүү гадаад хүүхдүүдийг эмчлэх "Хязгаараас Чинад" төслийн хүрээнд анхны гадаад хүүхдүүдээ ийнхүү хүлээж авахаар болсон байна. Түүнчлэн нислэгийнх нь зардлыг "Хүннү Эйр" даана гэдгээ мэдэгджээ.
Б.Болдсайхан эмч хойшид хөгжиж буй орнуудын зүрхний эмгэгтэй хүүхдүүдийг Монголд авчиран гадаад, дотоодын спонсоруудтайгаа хамтран үнэгүй эмчилгээ хийхээр зорьж байгаа гэнэ.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ