Хөвсгөл нуурт цөмөрч орсон Лексус 570 машиныг татан гаргалаа
Энэ 02 дугаар сарын 05-ны өдөр Хатгал тосгоны “Ашихай үзүүр” гэдэг газар цагаан өнгийн LEXUS-570 маркийн автомашин хажуу бөөрөөрөө нуурын мөс рүү цөмөрсөн байна гэсэн дуудлагаар Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, 2 автомашинтай, Цагдаагийн тасгаас 1 алба хаагч, тусгай хамгаалалтын газрын 1 алба хаагч ажиллаж LEXUS-570 маркийн автомашиныг татан гаргажээ.
Хөвсгөл нуурын мөсөн бүрхүүл нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй, зарим хэсгүүдэд мөсний бат бэх чанар алдагдах, цөмрөх магадлалтай хүн,мал, автомашин техниктэйгээр зорчиход эрсдэл үүсэж байна.
Мөн нууранд олон хар, цагаан хил гарч, өрхүүд үүссэн байна.
Иймд иргэд та бүхэн сар шинийн баяр амралтын өдрүүдэд хөдөө орон нутагт зайлшгүй шаардлагаар хөдөлгөөн үйлдэхдээ баталгаат зам гүүрээр зорчих,
дулаан хувцас бэлтгэх,
шөнийн цагаар хөдөлгөөнд оролцохгүй байх,
бензины шатахууны нөөц бүрдүүлэх,
мөс цөмрөх болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэхийг Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас онцгойлон анхааруулж байна.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ