alim.mn | 2024.12.28
2021 онд НҮБ-ын 24 энхийг сахиулагч халдлагын улмаас амь үрэгджээ

НҮБ-ын 24 энхийг сахиулагч, нэг иргэний алба хаагч өнгөрсөн онд санаатай халдлагын улмаас амь үрэгдсэн тухай мэдэгдлээ. Амь үрэгдсэн энхийг сахиулагчдын хоёр нь эмэгтэй байв. Мали улсад НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцсон 19 алба хаагч нас барснаар тус улс нь хамгийн аюултай газраар найм дахь жилдээ нэрлэгдлээ. 

НҮБ-ын мэдээлснээр 2020 онд 15, 2019 онд 28, 2018 онд 34, 2017 онд 71 алба хаагч халдлагын улмаас амь үрэгдсэн аж. Ингэснээр сүүлийн 11 жилийн хугацаанд нийтдээ НҮБ-ын 462 алба хаагч, энхийг сахиулагч амь үрэгдсэн байна.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ