alim.mn | 2024.12.22
ГССҮТ-ИЙН ЭМЧ НАР НИСДЭГ ТЭРГЭЭР ЭМНЭЛГИЙН ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЛЭЭ
Баярын өдрүүдээр ГССҮТ-ийн хамт олон алсын дуудлагад агаараар, газраар хослуулан эрүүл мэндийн яаралтай мэс заслын тусламж үйлчилгээг түргэн шуурхай үзүүлэн ажиллажээ. Гавал тархины гэмтлийн тасгийн их эмч Ц.Баясгалан, мэс заслийн нэгдсэн тасгийн сувилагч Б.Гантөгс нар Сүхбаатар болон Хэнтий аймгуудад тархины гэмтэлтэй 2 хүнд эмнэлгийн яаралтай тусламж үзүүлжээ. Мөн Гар сарвуу нөхөн сэргээх бичил мэс заслын тасгийн их эмч Б.Мөнхбат Цэргийн төв эмнэлэгт дуудлагаар очиж эмчлүүлж буй хүнд өвчтөнд судас залгах мэс заслыг хийсэн байна.
 Тэрчлэн Хавсарсан гэмтлийн тасгийн их эмч П.Баярсайхан, мэс заслийн нэгдсэн тасгийн сувилагч Б.Гантөгс нар Өмнөговь аймагт олон хавирганы хугаралтай хүнд эмнэлгийн тусламж үзүүлэх алсын дуудлагад явахаар төлөвлөгджээ.
-Мэдээгүйжүүлгийн тасгийн их эмч Г.Ариунболд Өмнөговь аймгийн Манлай суманд моринд даруулсан тархины хүнд гэмтэлтэй өвчтөнд эмнэлгийн яаралтай тусламжийг түргэн шуурхай үзүүлж, нисдэг тэргээр тээвэрлэн Улаанбаатар хотод авч ирлээ.
Эдгээр тусламж үйлчилгээг ГССҮТөвийн Эмнэлгийн тусламж үйлчилгээ хариуцсан дэд захирал Р.Гантуяа зохион байгуулан ажиллажээ.
?Иргэд та бүхэн өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндийг болзошгүй эрсдэлээс хамгаалж үргэлж сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ