Дундговь аймгийн 2019 оны төсвийн төсөлд орон нутгийн хөрөнгө оруулалтад 599 сая төгрөг төсөвлөснөөс 425. сая буюу 70,80 хувиар нь дарга нар нь өөрсдөдөө авто машин авахаар баталж, үүний тал хувиар буюу 200 саяар нь ИТХ-ын дарга нь шинэ Ланд круйзер 200 маркийн машин авч унасан. Дуу хуурын өлгий Дундговь аймгийн дарга нар шинэ машин авч, гадаадад томилолтоор зугаалж, дарга нараа хүлээсэн иргэд Тамгын газрын үүд сахин суусан нь нэг бус удаа. Өнгөрсөн жил Дундговь аймгийн томоохон дарга нар бөөнөөрөө Солонгос улсад цэцгийн баярт оролцохоор яваад 10 гаруй хоног ажлаа цалгардуулсан. Гадаадад их зугааллаа гэж шүүмжлэхээр “Улсын мөнгөөр яваагүй жоншны компани мөнгө өгсөн юм” гэж өчсөн албан тушаалтан ч гарсан удаатай. Жоншны компаниас хоёр тэрбум төгрөг авсан тухай нутгийнхан нь ярьдаг.
Дундговь Аймгийн ИТХ-ын дарга С.Сүхбаатараар ахлуулсан ИТХ-ын дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөл гэж байдаг. Тус зөвлөл Жилдээ 30 гаран сая төгрөгийн төсөв зарцуулдаг бөгөөд, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилготой үйл ажиллагаа сургалт сурталчилгаанд зарцуулагдах ёстой мөнгө. Гэтэл тус аймгийн ИТХ-ын дарга С.Сүхбаатар дарга Прокурорынхаа газрын даргад 7-8 сая төгрөгийн үнэтэй тавилга худалдан авч өгсөн байх юм. Өмнө нь Дундговь аймгийн Цагдаагийн хэлтсийн дарга өрөөндөө хандивын 5 сая төгрөгөөр засвар хийлгээд бөөн асуудалд орж байлаа. Хотоос 300 орчим км газарт оршдог ч хөгжлөөрөө хоцордог Дундговь аймагт дарга нар нь "даам" гарсан, дарга цагдаагүй, прокуроргүй "найзалсан" нутаг аж. Дундговь аймгийн дарга нар бөөнөөрөөр өнгөрсөн жилийн БНАСАУ-д болдог цэцгийн баярт яваагүй. Хажууд нь, хамар дор нь Туулын бургасыг хядаж байхад тоогоогүй Хан-Уул дүүргийн Иргэдийн төлөөлөгчид нь 15-уулаа цэцгийн баярт оролцохоор явсан юм. Мөн 10 хүнийг Японд айлчлуулж, туршлага судлуулахаар явуулсан байна. Гадаадад туршлага судалдаг дарга нар нэмээд цэцгийн баярт оролцох хоббитой болжээ. Удахгүй Хойд Солонгост цэцгийн баяр болно. Манай аймаг дүүргийн дарга нар цэцгийн баярт оролцоно гээд сүүлийн социалист системийн улс болох Хойд Солонгос руу явдаг "сезон" эхэллээ.