Гавжийн дамжаа барьж эрдмийн цолоо хамгааллаа

Монголын Бурхан Шашны Төв Гандантэгчэнлин хийдийн Буддын гүн ухааны Дашчойнпэл дацанд их эрдэнийн шавь О.Батбаатар, Х.Дархан, Г.Дүгэрсүрэн нар гавжийн дамжаа барилаа. Тэд өмнөд Энэтхэгийн Бэрээвэн, Гоман дацанд чойрын таван боть дүүргээд дуун ухаан, шалгадаг ухаан, урлахуй ухаан, тэжээхүй ухаан, дотоод ухаан хэмээх ухааны таван их орон болон зохист аялгуу зэрэг таван бага оронд мэргэшиж гавж буюу арван бэрхийг сэтгэлдээ багтааж эрдмийн оргилд хүрдэг асан Их хүрээний гайхамшигт уламжлалыг залгуулан дамжаа барьж номын баяр хурим үүсгэлээ.
Их хөлгөний номонд мэргэшсэн лам нар нь дацан, Монголын бурханы шашин төдийгүй нийт улс орон, дэлхийд ч үнэ цэнтэй эрдэнэ мэт чухаг үнэлэгддэг.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ