alim.mn | 2024.12.24
АН: Х.Баттулгын томилсон /УДШ/ шүүгч Х.Сонинбаяр АН-ыг самарч байна
АН-ын дэд дарга Д.ГАНБАЯР: Х.Баттулгын захиалгыг гүйцэтгэсэн УДШ-ийн Ерөнхий шүүгч Д.Ганзоригийг Шүүхийн сахилгын хороонд өгч огцруулах хүртэл арга хэмжээг авна.
-2021 оны арванхоёрдугаар сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Э.Бат-Үүлд дөрвөн жилийн хорих ял оноосон. Эрүүгийн хуулийг хянан шийдвэрлэх тухай хуульд "Шүүхийн шийдвэр гарсан цагаас хойш 15 хоногийн хугацаанд шүүхийн шийдвэрийг гардуулж өгнө" гэж заасан байдаг. Гэтэл Чингэлтэй дүүргийн шүүх Э.Бат-Үүлд шүүхийн шийдвэрийг өгөлгүйгээр 409 дүгээр хорих ангид 53 хоног саатуулсан. Тэгэхээр зэрэг Э.Бат-Үүл даргыг 38 хоног шүүхийн шийдвэргүйгээр саатуулсан гэсэн үг. Шүүх хяналтын байгууллага ингэтлээ ялзарчээ. Шүүхийн тогтолцоо ийм л байна.
Үүнээс гадна Улсын дээд шүүхийн /УДШ/ шүүгч Х.Сонинбаяр, С.Амардэлгэр, УИХ-ын гишүүн Ц.Туваан нарыг 2021 оны арванхоёрдугаар сард АТГ-т шалгуулахаар өгсөн. АТГ шалгаад асуудлыг Нийслэлийн прокурорын газарт шилжүүлсэн ч хэрэг үүсгэхээс татгалзсан.
Х.Баттулгын томилсон Улсын дээд шүүхийн /УДШ/ шүүгч Х.Сонинбаяр АН-ыг самарч байна. Х.Сонинбаяр нь Ц.Туваан нарт найр тавьж, хууль журам зөрчсөнийг тогтоосон. Угтаа энэ мэдээллийн санд өөрчлөлт оруулахдаа Дээд шүүхийн хуралдаанаар хэлэлцдэг журамтай. Гэтэл УДШ-ийн Иргэний хэргийн шүүхийн тэргүүн Х.Сонинбаяр уг журмыг зөрчин холбогдох ажилтанд цохолтоор үүрэг өгөх замаар шийдвэрлэжээ. Өөрөөр хэлбэл, Х.Сонинбаяр нь УДШ-ийн цахим мэдээллийн санд АН-ын дүрмийг зөрчсөн нь тогтоогдсон. Энэ нь Монгол улсын шүүхийн Ёс зүйн дүрмийн 3.3 дугаар зүйлийн нэг хэсэг “Шүүгч нь хэрэг хянан шийдвэрлэх бүх ажиллагааг хуульд нийцүүлэн хэрэгжүүлж, биелэлтэд нь хяналт тавих үүрэгтэй” гэж заасны зөрчсөн тул ШЕЗ-ийн Ёс Зүйн хороо сахилгын хэрэг үүсгэж, шийдвэрлэх тогтоол гаргасан байна.
Шүүхийн Ерөнхий зөвлөлийн Ёс Зүйн хорооны хуралдаанаар УДШ-ийн Иргэний хэргийн шүүхийн тэргүүн Х.Сонинбаярт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчиж, албан тушаалаа урвуулан ашигласан гэх шалтгаанаар сахилгын хэрэг үүсгэх шийдвэрийг өнгөрсөн 2021 оны дөрөвдүгээр сард гаргасан.
Х.Баттулга Ерөнхийлөгчөөр сонгогдсоныхоо дараа шүүхийн салбарт реформ хийнэ гэж мэдэгдээд дуулиан шуугиантайгаар эрх бүхий 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн. Гэвч өнгөрсөн хугацаанд эдгээр 17 шүүгчийн ихэнхийнх нь эрх сэргэжээ. УДШ-ийн Иргэний хэргийн шүүхийн тэргүүн Х.Сонинбаяр тэргүүтэй 10 шүүгчийн эрх 2020 оны нэгдүгээр сард сэргэсэн байна. Уг нь Ерөнхийлөгч Х.Баттулгын шүүгч нарын эрхийг түдгэлзүүлэх шийдвэрийг ард түмэн хууль, шүүхийн ялзарсан тогтолцоог нураах эх ажлын эхлэл хэмээн ард түмэн талархалтайгаар хүлээж авсан.
АН хоёр дарга, тамгатай дотроо хагаралтай байгаа мэтээр нийгэмд харагдуулж байна. Цаашлаад АН-ын нэр хүндийг унагаах ажлыг өнгөрсөн жилээс эхлэн тасралтгүй зохион байгуулсан. Тиймээс Х.Баттулгын захиалгыг гүйцэтгэсэн УДШ-ийн Ерөнхий шүүгч Д.Ганзоригийг Шүүхийн сахилгын хороонд өгч огцруулах хүртэл арга хэмжээг авна.

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ