alim.mn | 2025.03.12
 “Содмонгол” групп дөрвөн сарын хугацаанд “Эрдэнэт үйлдвэр"-ээс 15 тэрбумыг олжээ

Монголд иргэдийн амьдралын хэцүү, өнөө маргаашаа аргацааж явахад, ердөө хоёр эмэгтэй мөнгөжиж, өдрөөс өдөрт өнгө өнгө ороод буй. Энэ нь “Зариг” Өнөрөө, “Эрдэнэт үйлдвэр”-ийн санхүү эрхэлсэн захирал Д.Үүрийнтуяа хоёр гэсэн “онигоо” яригдах болов. “Эрдэнэт үйлдвэр”-ийн Санхүү, эдийн засаг хариуцсан орлогч даргаар Д.Үүрийнтуяа 2017 оноос ажиллаж байна. “Эрдэнэт үйлдвэр”-т ажилд орохоосоо өмнө буюу 2014-2016 онд “Содмонгол” ХХК-д Орхон салбарын даргаар ажиллаж байжээ. Д.Үүрийнтуяа “Эрдэнэт үйлдвэр”-т ирснээр “Содмонгол”-д нэмэр болсноор нэрмээс болоогүй нь лав.

Ер нь “Содмонгол”-ыг МИАТ, ГОК гэсэн том “саалийн үнээ”-нүүдэд шатахуун нийлүүлдэг гэсэн яриа бий.

“Содмонгол” групп 2019 оны гуравдугаар сараас 2019 оны 12 дугаар сар хүртэлх хугацаанд "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ, “Содмонгол” группээс нийт 85.9 тэрбум төгрөгийн шатахуун худалдан авсан гэх баримтууд дэлгэгдсэн. Одоо ч УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын хамаарал “Содмонгол” групп "Эрдэнэт үйлдвэр"-ийн  шатахуун дээр монополь хэвээрээ байна.

 “Содмонгол” ХХК 2020 оны арванхоёрдугаар сараас 2021 оны гуравдугаар сар хүртэл нэг тэрбум төгрөгийн бензин, 14 тэрбум төгрөгийн дизель түлшийг "Эрдэнэт үйлдвэр“-т нийлүүлжээ. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ “Содмонгол” ХХК хоёрыг холбогч гүүр, гол нийлүүлэгч нь Д.Үүрийнтуяа гэсэн яриа гарсаар удлаа.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ