“37-р точка”, “Бүтэн амьдрал” кинонд тоглон, нууц амрагийн дүр сайн бүтээдгээрээ Монголдоо өрсөлдөгчгүй боллоо гэж залуу жүжигчин Э.Пүрэвжаргалыг үнэлж байгаа. Нууц амраг гэгдэж, хүмүүсээс сөрөг мессеж авах болсон Э.Пүрэвжаргал амьдрал дээрээ дүүрэн бүтэн амьдралтай, гэрийн эзэгтэй болоод найман жил болсон эмэгтэй. Э.Пүрэвжаргалын нөхрийг А.Нямдаваа гэдэг. Математик, программ хангамжийн мэргэжилтэй нөхөр нь нь фитнессээр хичээллэдэг. А.Нямдаваа, Э.Пүрэвжаргал хоёр Ханхүү нэртэй хүүтэй. Математикч нөхөр нь эхнэрийнхээ ажлыг ойлгож дэмждэг бөгөөд оролцон тоглосон кино бүрийнх нь нээлтэд очдог гэхэд хилсдэхгүй.
Э.Пүрэвжаргал 2014 онд “зохиомж” дээд сургуулийг төгссөн, СТА Цэгмэд гуайн шавь.” Ороолон”, “Харанхуй хад”, “Захирагч Зий”, “Шинэ жил”, “Бүү март”, “Сүүлчийн шөнө”, “Богд хаан”, “Бумиранг”, гэхчлэн олон кинонд тоглосон. Одоо ч хэд хэдэн кинонд тоглосон ч хөл хорионоос болоод олны хүртээл болж чадаагүй байгаа.
“Мөрдөгч” телевизийн олон ангит киноны төгсгөлийн анги дээр биеэ үнэлэгч, охидыг зардаг хүүхний дүрд тоглосон. Гэтэл хүмүүс "энэ нөгөө янхан зардаг хүүхэн" гэж буруутгасан нь залуу жүжигчин Э.Цэнгэлийн дүрээ амилуулах ур чадвартай нь холбоотой биз ээ. Хэдийгээр энхрий зөөлөн төрхтэй ч сөрөг дүр бүтээхдээ муугүй. Э.Пүрэвжаргалын анхны дүр нь “Эгэлийн гайхамшиг” гэж арилжааны бус кинонд нэг удаа эерэг дүрд тоглосон билээ.