alim.mn | 2024.12.23
Ерөнхийлөгчийн хүргэн О.Тэнүүн 300 ширхэг “бургер” тараалаа

Сүүлийн үед өнгөтэй мөнгөтэй яваа улс, ядуу борчуудаа харж үзэж, гарын бэлэг гардуулах болжээ. Хүүхдийн баяраар, есдүгээр сарын нэгэнд өнчин өрөөсөн, ядуу дорой нэгэндээ цүнх, дэвтэр гардуулахдаа бяцхан хүүхдийг, бнчин өрөөсөн, ядуу зүдүүгээр нь цоллон дуудаж, камерын өмнө бүлтэгнүүлж байгаад бэлгээ гардуулдаг. Компаний нэрээ томоор бичиж, байн байн зарлаж, буян үйлдэх гэхээсээ нэр хүндээ өсгөх гэж оролдож байгаа санаа нь илт цухалздаг. Нэг цүнх, таваг шөл, ууттай гурил өгснөө олонд зарлаж, авч байгаа хүнээ эвгүй байдалд оруулж, өгч байгаа хүн ч өөрөө эвгүй байдалд орж, олны тоог тохуу болгодог. Энэ байдлыг манай шинэ баячууд, тэдний өв залгамжлагчид мэдэрдэггүй бололтой.

Саяхан “Оюуны ундраа” группын Отгонбаярын хүү, Ерөнхийлөгч Х.Баттулгын хүргэн О.Тэнүүн төрийн албан хаагчдад “бургер” өгч “гийгүүллээ”. Хөл хорио тогтоосон энэ өдрүүдэд цагдаа, онцгой байдлыг алба хаагчид орондоо ч орох завгүй ажиллаж байгаа. Иргэд энэ байдлыг ойлгож боломжоороо цай унд дөхүүлж өгөхийг хичээж яваа. Энэ аянд Ерөнхийлөгчийн хүргэн, тэргүүн охин Б.Намууны нөхөр О.Тэнүүн ч нэгдлээ. УИХ-ын гишүүн, Онцгой байдлын сайд асан С.Отгонбаярын хүү О.Тэнүүн бургер тараасан зураг олон нийтийн сүлжээнд тарлаа. Өөрөө энэ зургаа тараасан бол үнэхээр ичмээр...

Монгол төрийн чимэг болсон цагдаа нь ганц бөөрөнхий бургер барьчихаад, толгой баяны хүү, хүргэнтэй хамт патиараа татуулан зогсох нь үнэхээр эмгэнэлтэй. Ерөнхийлөгчийн хүргэнийг 300 ширхэг бургер тараажээ. Бэлгийн морины шүдийг үздэггүй гэдэг ч энэ удаагийн явдал О.Тэнүүнд сайн нэр авчрахаасаа илүү хасах оноо боллоо... Хэрэв хэн нэгэнд чин сэтгэлээсээ туслах гэж байгаа бол камер, зургийн аппаратаа орхи. Будаа үзүүргүй ч газар цоолно, буян нүдгүй ч эзнээ олно гэдэг юм.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ЗОЧИН
4 жилийн өмнө
192.82.75.143
ОНЦ БАЙДАЛ ЗАРЛАСАН БАЙХАД БАЯЧУУДЫН ХҮҮХЭДҮҮД БАЛАГ ТАРИХ БИЙ ДЭЭ.
Zochin
4 жилийн өмнө
66.181.187.13
Burger zugeer shd, haaya idehed goy.
Төстэй мэдээ