
Валентины өдөр эдийн засгийн идэвхжлийг бий болгодог гэж дэлхий даяар үздэг. Энэ өдөр дөхөхөөр цэцэг, бэлгэвч, шоколад, зөөлөн тоглоом, зүрхэн хэлбэртэй зүүлт бөгжний үнэ эрс нэмэгддэг.
Сүүлийн үед Монголд ч энэ өдрийг гэгээн хайрын баяр хэмээн өргөн хүрээнд тэмдэглэх болсон билээ. Манай улс өнгөрсөн жилийн хоёрдугаар сард 182 мянган ширхэг цэцэг импортолсон байна. Цэцгийн борлуулалтаас хамгийн их худалдаалагддаг нь улаан сарнай. Нэг ширхэг улаан сарнай үнэ 15000 төгрөгийн үнэтэй хүрч байна. Таван ширхэг улаан сарнай чимж боолгоход 85000 төгрөг болж байна. Цэцгийн үнэ зөвхөн баярын эрс нэмэгддэг. Бусад өдөр нэг ширхэг улаан сарнай үнэ 6000 орчим төгрөгөөр зарагддаг. Харин хамгийн романтик, бас чинээлэг залуусын дуртйа бэлэг болох 99 ширхэг улаан сарнай 800 мянган төгрөгөөр худалдаалагдаж байна.