30 настай сувилагч бүсгүй Тянь Фанфан коронавирусын халдвар дэгдсэнээс хойш Ухань хотын цэргийн эмнэлэгт ажиллажээ. Тэрээр өөр хотод амьдарч ажилладаг ч дайчилгаагаар ирж ажиллаж байгаа гэнэ. Энэ сарын 25-нд бүсгүй Вейдо-д “өвчлөл зогсож байгаа тул улс намайг найз залуугаар шагнах болов уу” гэсэн бичиг барьсан пост оруулсан нь хандалт их авчээ. Засгийн газар нь энэ тал дээр туслах талаар ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байна. Харин пост тавигдсанаас хойш олон залуус түүнд ханджээ. Залуус хандахын хэрээр сувилагч бүсгүй олон шалгуур тавьж байгаагаас 170 см-ээс дээш өндөртэй байх зэрэг шаардлага оржээ. Хятадад эмэгтэй хүн 25 наснаас дээшээ гарвал нөхөрт гарах боломж тун багасдаг.
Эх сурвалж : https://www.unilad.co.uk/life/nurse-wants-china-to-assign-her-a-boyfriend-as-reward-for-fighting-coronavirus/