alim.mn | 2024.12.28
Бааварын хүүхэд амиа хорлохыг оролдож, Ч.Лодойсамбуу хүүгээ 18 цагаас хойш гарах эрхийг нь хасжээ

Өсвөр насны хоёр хүүгийн бичлэг цахим орчинд цацагдсан. Энэ хүүхдүүд "Дижитал" хамтлагийн гишүүн Баавар буюу Ш.Батбаяр, Сэтгүүлч Ч.Лодойсамбуугийн хүүхэд байсан аж. Бууны тухай яриаг ярьсан хүүгийн аав Ш.Батбаяр “Өчигдрийн цацагдсан бичлэгийг эрүүгийн цагдаагийн албанаас шалгаад гэмт хэргийн шинжгүй гэж үзсэн. Харин хүүгийн маань сэтгэл санаа маш хүнд байна. Бичлэг цахим орчинд тарснаас хойш хоёр ч удаа амиа хорлох оролдлого хийсэн. Хүү маань найзуудынхаа грүппт л лайв хийсэн юм байна лээ. Харин цагдаагийн газраас хүүгийнхээ биеийн болоод сэтгэл санааны байдалд сайн анхаараарай гэж сануулсан.  Уг асуудлыг зөвөөр ойлгоосой гэж хүсч байна. Бид цаашдаа хүүхдэдээ анхаарал сайн хандуулах болно оо” гэлээ. Харин Ч.Лодойсамбуу "Би ч бас 15-тай байж үзсэн хөөн. Айлын хүүхдүүдтэй алаг үзэлгүй нөхөрлөөд л “анхны” гэж дурсагдах сайн муу юм бүхнийг л хамтдаа хийж сахилгагүйтэж явлаа. Хүүхэд ямар аав ээждээ алга ташилт цуглуулж өгөх үүрэгтэй төрдөг биш. Намайг тухтай байлгая гэж амлаад гуйж энэ хорвоод ирсэн ч биш. Гай гавьяа хоёроо даагаад гарчихдаг ухаантай, хүнд түвэг удалгүй урдахаа хараад амьдарчихдаг хариуцлагатай л хүн болж байвал болчих нь тэр. Учир мэдэхгүй дээрээ алдаж эндчих вий гэж бодох л юм. Тэглээ гээд яалтайв. Өөрийнхөө хүсэлд тааруулж эвдэлтэй нь биш. Анхнаасаа өөрөө шийдвэр гаргаад сурчихсан хүүхэд цаанаа л ондоо байдгийг мэдэх болохоор үг хэлэхээс илүү үлгэрлэе л гэж хичээх юм. Өөрөө аав болхоороо ойлгоноо яахав энэ бацаан. Одоо яаж ч хэлээд ойд нь буухгүй тэр мэдрэмжийг өөрийнх нь хүү нас биед хүрэх үед л мэдэрнэ. Хүүгээр минь яллах гэж үзээд байгаа бололтой баруун солгойгүй хүчилж сэвээд сүйд. Олигтойхон жигшээд өгөөрэй таанууд.

? Найзыгаа пид пид хийж ахуйд дундуур нь “пиун пиуун” гэж далдганасныхаа төлөө өвөл зуны алинд нь ч 18:00 цагаас хойш гадаа гарах эрхээ паспорт автлаа бүрэн хасуулж байгаагаа мэдэхгүй ингээд хажууд малийж байгаад хичээлдээ явлаа. Одоо яаая ингэхэв дээ алаг үр минь чи өөрөө л эхэлсэн" гэжээ.

"


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ