Украины их, дээд сургуульд суралцаж байгаа оюутнууд эх орондоо ирэх хүсэлт гаргажээ. Зургаан монгол оюутан эх орондоо буцахаар болсноо ЭСЯ-нд мэдэгдсэн байна.
Украинд Монгол Улсын 90 орчим иргэн оршин сууж байгаагаас 20 орчим нь байнгын оршин суугч иргэд байна. Харин их, дээд сургуульд энэ хичээлийн жилд 68 монгол оюутан суралцаж байгаагаас цахимаар суралцдаг дөрвөн оюутан эх орон руугаа буцах болсноо ЭСЯ-нд мэдэгдсэн. Эдгээр оюутнуудын билет гарсан учраас удахгүй Монголд ирнэ. Оюутан болон иргэдээс өөр нэмэлт хүсэлт ирээгүй байна.
Ямар нэгэн бүртгэлгүй, Украин улсад оршин суугаа иргэд ЭСЯ-нд заавал биечлэн очих шаардлагагүй бөгөөд энэхүү цахим шуудангаар бүртгүүлэх боломжтой. Мөн ЭСЯ-ны +48 538 286 500 дугаарын шуурхай утсаар холбогдож болно. Хэрэв Украин улс руу зорчихоор төлөвлөж буй иргэд байвал нөхцөл байдлыг харгалзан үзэхийг зөвлөж байна" гэлээ.