МОНОС ХҮНС ХК-ИЙН БОРЛУУЛАЛТЫН ОРЛОГО 18.8 ТЭРБУМД ХҮРЧЭЭ

МОНОС ХҮНС ХК [MFC]-ИЙН БОРЛУУЛАЛТЫН ОРЛОГО 18.8 ТЭРБУМД ХҮРЧ ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 50 ХУВИАР ӨСӨВ
МХБ-ийн хувьцааны I ангилалд бүртгэлтэй Монос Хүнс [MFC] компани жилийн эцсийн санхүүгийн үр дүнгээ урьдчилсан байдлаар танилцуулаад байна.
2020 онд Монос Хүнс ХК-ийн шингэн хүнсний үйлдвэр ашиглалтад орсноор компанийн үйлдвэрлэх хүчин чадал нэмэгдэж борлуулалтын орлогыг нэмэгдүүлэхэд нөлөөлсөн байна.
Тус компани нь Ковидын нөхцөл байдлаас шалтгаалан сав баглаа боодол, түүхий эдийн тээвэрлэлтийн үнэ өссөн хэдий ч зардлаа бууруулж чадсан нь үйлдвэрлэлийн бүтээмжийн менежмент үр ашигтай байгааг харуулж байна гэж үзжээ.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ