alim.mn | 2024.12.28
Нью-Йорк хотод Ази гаралтай эмэгтэй хутгалуулж амиа алдлаа

Нью-Йорк хотын Чайнатаун дахь гэртээ 35 настай эмэгтэй хутгалуулж амиа алдсан явдал гарлаа. Энэ нь АНУ-ын Ази гаралтай иргэдийн эсрэг үйлдсэн гэмт хэргүүдийн нэг хохирогч болжээ. Амиа алдсан Кристина Юна Ли гэртээ ирэх үед гэмт этгээд дагаж яваад, гэрт нь ороод хутгалж хөнөөсөн байна. Сэжигтэн 25 настай Ассамад Нэш гэгчийг баривчлан саатуулжээ.

 Хохирогч эмэгтэй Ли нь дижитал хөгжмийн Splice онлайн платформыг эрхэлдэг компанид ахлах продюсерын албан тушаалд ажилладаг, солонгос гаралтай эмэгтэй юм байна. Цар тахлын үед АНУ-д Ази гаралтай иргэдийн эсрэг үйлдсэн гэмт хэргийн гаралт тасрахгүй байгаа. Сар хүрэхгүй хугацааны өмнө Нью-Йорк хотын Таймс Скюэрийн метроны өртөөн дээр нэг этгээд Ази гаралтай эмэгтэйг төмөр зам руу түлхэж амийг нь хөнөөсөн хэрэг гарсан юм.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ