alim.mn | 2025.03.12
Монгол улс нэг сард 7,1 сая ам.долларын шоколад импортолжээ

Оны эхний сарын байдлаар Монгол Улс 7.1 сая ам.долларын үнийн дүн бүхий нунтаг какао болон шоколад, бусад какао агуулсан хүнсний бүтээгдэхүүн импортолсон байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 80.8 хувиар өссөн дүн боллоо.

Харин импортын биет хэмжээгээр харвал 1.5 тонн нунтаг какао, 2.1 тонн шоколад бусад какао агуулсан хүнсний зүйл авсан байна. ОХУ-аас 1295 тонн, ХБНГУ-аас 113 гаруй тонн шоколад болон бусад какао агуулсан импортолжээ. Импортолсон нийт шоколад болон бусад какао агуулсан бүтээгдэхүүний 62.3 хувийг ОХУ бүрдүүлж байна.

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ