alim.mn | 2024.12.28
Алтай Таван богдын байгалийн цогцолбор газарт 2 сая ам.долларын төсөл хэрэгжүүлнэ

Азийн Хөгжлийн банкны санхүүжилтээр Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас “Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл-2” төслийг Баян-Өлгий, Увс, Ховд аймагт 2022-2027 онд үе шаттай хэрэгжүүлэхээр болжээ. Энэ төсөл нь аялал жуулчлалаар дамжуулан нутгийн иргэдийн тогтвортой амьжиргааг хангах, оролцоог нэмэгдүүлэх, түүх, соёлын өвийг хамгаалах, аялал жуулчлалын цогцолборуудыг байгуулах замаар ажлын байрыг бий болгох, жуулчдын урсгалыг нэмэгдүүлж орон нутгийн нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх зорилготой. Төслийн хүрээнд Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрт орших Алтай Таван богд уулын байгалийн цогцолборт газарт 2 сая ам. долларын ажил хийх аж.  

Зам дагуу зургаан цэгт отоглох, хоноглох, төлбөр хураах цэг, ариун цэврийн байгууламж, автомашины зогсоол, Алтай Таван богд уулын Тахилгын овооны хажууд түр амрах байр, нутгийн брэнд бүтээгдэхүүн худалдаалах цэг, Хадны зургийн мэдээллийн төв, Бүргэдийн баяр зохион байгуулах цогцолбор барих ажээ.  


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ