Хөгжлийн банк "Мэргэшсэн нягтлан бодогчдын холбоо" НҮТББ-тай гэрээ байгуулж, нэг ажилтнаа 750 мянган төгрөгийн төлбөртэй сургах гэрээ байгуулжээ. Энэ сургалтад ажилтнаа хамруулсны төлбөр болгож, 15 сая төгрөг шилжүүлсэн байна. Мөн "Эд баялгийг хамгаалах албанхан" ТББ-аас Хөгжлийн банкны ажилтнуудад сургалт зохион байгуулж,10 сая төгрөг өгчээ. Энэхүү сургалтын нэг цагийн төлбөр 200 мянган төгрөг юм байна.
Ингэхэд Хөгжлийн банкинд банкны хамгийн сайн ажилтнууд шилэгдэн ордоггүй юм уу. Олон нийтэд сайн танигдаагүй Төрийн бус байгууллагын сургалтад байн байн сууж, мөнгийг 10-20 саяар зарж үрэх ёстой юу. Дээгүүрээ 10-100 тэрбум төгрөгөөр зээл олгоод, эргэж авч чадахгүй, ажилтнууд нь 10 саяар сургалт суухын зэрэгцээ 10-20 саяар маск, дархлаа дэмжих бүтээгдэхүүнээ "Ариун анир фарм" ХХК-иас авч хэрэглээд амар юм аа.