alim.mn | 2024.12.22
С.Энхболд: Иргэн бүрийг эрүүл мэндийн урьдчилсан үзлэгт тавдугаар сарын 1-нээс хамруулна

Өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна. 2022 оны 5-р сарын 1-нээс иргэн бүрийг эрүүл мэндийн эрт илрүүлгийн шинжилгээнд хамруулах үүрэг өгчээ.Энэ талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд “Засгийн газрын хуралдаанаар Ерөнхий сайд улс даяар нийт хүн амыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх оношилгоо шинжилгээнд хамруулахыг үүрэг болголоо.

Манай улсын хувьд иргэн бүрийг хоёр жил тутамд эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамруулах асуудлыг бодлогын бичиг баримтуудад тусгасан байдаг.

Харамсалтай нь манай улсын иргэдийн идэвх сул байдаг тул үзлэг шинжилгээнд хамрагдах иргэдийн тоо 10 хувиас илүү гардаггүй, хангалтгүй байна.

Тиймээс Эрүүл мэндийн даатгалын санд 60.8 тэрбум төгрөгийг иргэдийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулахад зориулан тусгаад байна. Энэ хүрээнд 2022 оны тавдугаар сарын 1-нээс эхлэн иргэдийг үзлэг шинжилгээ, эрт оношилгоонд хамруулах ажлыг эхлүүлнэ" гэв. 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ